Байгууллагын үйл ажиллагаа нь зөвхөн дотоод журам, стандарт төдийгүй холбогдох хууль тогтоомж, дүрэм, журам, техникийн зохицуулалтын шаардлагад нийцсэн байх ёстой. Мөн ISO 22000, FSSC 22000, ISO 9001 зэрэг менежментийн тогтолцооны стандартууд нь байгууллагаас мөрдөх хууль, зохицуулалтын шаардлагыг тодорхойлж, хэрэгжилтийг тогтмол үнэлэхийг шаарддаг.
Манай хуулийн нийцлийн үнэлгээний үйлчилгээ нь танай байгууллагад хамаарах хууль, эрх зүйн шаардлагыг тодорхойлох, хэрэгжилтийг үнэлэх, илэрсэн үл нийцлийг арилгах, цаашид тогтмол мөрдөх тогтолцоог бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлнэ.
Бид юу хийдэг вэ?
Яагаад хуулийн нийцлийн үнэлгээ хийх хэрэгтэй вэ?
Хууль, эрх зүйн шаардлагыг бүрэн тодорхойлно
Байгууллагын үйл ажиллагаанд мөрдөх бүх хууль, дүрэм, журам, техникийн зохицуулалтыг нэгтгэн тодорхойлно.
Стандартын шаардлагыг хангана
ISO 22000, FSSC 22000, ISO 9001 зэрэг менежментийн тогтолцооны стандартуудын хууль, зохицуулалтын шаардлагыг тодорхойлох, хэрэгжилтийг үнэлэх шаардлагыг хангахад дэмжлэг үзүүлнэ.
Эрсдэл, зөрчлөөс урьдчилан сэргийлнэ
Хяналт шалгалт болон аудитын өмнө үл нийцлийг илрүүлж, шаардлагатай арга хэмжээг урьдчилан авах боломжтой.
Хяналт шалгалт, аудитад бэлтгэнэ
Төрийн байгууллагын хяналт шалгалт болон дотоод, гадаад аудитын үед шаардлагатай нотлох баримтыг бүрдүүлэхэд дэмжлэг болно.
Тасралтгүй нийцлийг хангана
Хуулийн өөрчлөлт, шинэ шаардлагыг тогтмол хянах тогтолцоог бүрдүүлж, байгууллагын үйл ажиллагааг тасралтгүй нийцүүлэн ажиллах боломжийг бүрдүүлнэ.
Хэнд тохиромжтой вэ?
Энэ үйлчилгээ дараах байгууллагуудад тохиромжтой.
Товчоор
Манай хуулийн нийцлийн үнэлгээний үйлчилгээ нь танай байгууллагад хамаарах хууль, эрх зүйн шаардлагыг тодорхойлох, хэрэгжилтийг үнэлэх, илэрсэн үл нийцлийг арилгах, цаашид тогтмол мөрдөх тогтолцоог бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлнэ.