Агуулгад үсрэх
QOP
Quality Outsourcing Partners
Гэрээт чанарын албаны үйлчилгээ
Хүнсний үйлдвэрлэлийн чанарын хяналт

Чанар • Аюулгүй байдал • Итгэл

Танай байгууллагын чанар, хүнсний аюулгүй байдлыг мэргэжлийн түвшинд бид хариуцна.

Чанарын баримт бичиг боловсруулахаас эхлээд үйлдвэрийн хяналт, хүнсний аюулгүй байдлын хэрэгжилт, дотоод аудит, сургалт, стандартын шаардлагыг хангах хүртэлх бүх үйлчилгээг нэг дороос.

Бидэнтэй ажиллахын давуу тал

01

Зардлаа хэмнэнэ

Байгууллага бүр чанарын алба ажилуулахгүйгээр туршлагатай мэргэжлийн багийн үйлчилгээг илүү үр ашигтай зардлаар авна.

Туршлагатай мэргэжлийн баг

Чанарын менежмент, хүнсний аюулгүй байдал, лаборатори болон ISO 22000, HACCP, FSSC 22000 стандартын туршлагатай зөвлөхүүд танай байгууллагад үйлчилгээ үзүүлнэ.

02
03

Аудитад үргэлж бэлэн байна

Баримт бичиг, дотоод аудит, CAPA болон шаардлагатай бүртгэлүүд тогтмол шинэчлэгдэж, аудитын эрсдэлийг бууруулна.

Лабораторийн үйл ажиллагааг сайжруулна

Шинжилгээний төлөвлөгөө, аргачлал, бүртгэл, тоног төхөөрөмжийн хяналт болон чанарын баталгаажуулалтыг холбогдох хууль стандартын дагуу зохион байгуулна.

04
05

Баримт бичиг үргэлж эмх цэгцтэй

Журам, заавар, SOP, маягт, бүртгэл болон тайлангууд стандартын шаардлагад нийцсэн, тогтмол шинэчлэгдсэн байна.

Хууль, стандартын шаардлагыг хангана

Хүнсний аюулгүй байдлын хууль тогтоомж болон холбогдох стандартын шаардлагыг тогтмол хангана.

06
07

Эрсдэлийг бууруулна

Үл тохирол, хэрэглэгчийн гомдол, буцаалт, хаягдал бүтээгдэхүүн болон үйлдвэрлэлийн алдагдлыг бууруулахад чиглэсэн тогтолцоог бий болгоно.

Хэмжигдэхүйц үр дүн

KPI, аудитын үнэлгээ, үл тохирол, залруулах арга хэмжээ (CAPA) болон сайжруулалтын явцыг тогтмол тайлагнаж, удирдлагын шийдвэр гаргалтыг бодит мэдээллээр дэмжинэ.

08
09

Тасралтгүй сайжруулалт

Чанарын тогтолцоо зөвхөн аудитын өмнө бус, байгууллагын өдөр тутмын үйл ажиллагаанд тогтвортой хэрэгжиж, байнга сайжирна.

Бид чанарын удирдлагыг цогцоор нь хэрэгжүүлнэ

Үйлчилгээ бүр нь тухайн чиглэл рүү шууд холбогдсон, ойлгомжтой бүтэцтэй.

01

Менежментийн зөвлөх үйлчилгээ

Олон улсын стандартыг хэрэгжүүлэхэд зөвлөх үйлчилгээг үзүүлнэ.

Дэлгэрэнгүй
02

Чанар, хүнсний аюулгүй байдлын алба

Чанарын албаны чиг үүргийг цогцоор нь удирдана хэрэгжүүлнэ.

Дэлгэрэнгүй
03

Гэрээт эрүүл ахуйч, чанарын мэргэжилтэн

Гэрээт ажилтан эрүүл ахуй болон чанарын хяналтыг тогтмол хэрэгжүүлнэ.

Дэлгэрэнгүй
04

Сургалт

Ажилтнуудын мэдлэг, дадлыг стандартын шаардлагад нийцүүлэн хөгжүүлнэ.

Дэлгэрэнгүй
05

Нийлүүлэгчийн үнэлгээ

Түүхий эд, материал нийлүүлэгчдийн чанар, найдвартай байдлыг тогтмол үнэлнэ.

Дэлгэрэнгүй
06

Дотоод аудит

Чанар хүнсний аюулгүй байдлын дотоод аудитыг хэрэгжүүлнэ.

Дэлгэрэнгүй
07

Баримт бичиг боловсруулалт

Журам, SOP, маягт, бүртгэл болон ажлын зааврыг боловсруулна.

Дэлгэрэнгүй
08

Лабораторийн үйл ажиллагаа

Шинжилгээ, бүтээгдэхүүн баталгаажуулалтыг стандартын дагуу зохион байгуулна.

Дэлгэрэнгүй
09

Нууц үйлчлүүлэгчийн үнэлгээ

Үйлчилгээний бодит чанарыг хэрэглэгчийн нүдээр хэмжиж, сайжруулна.

Дэлгэрэнгүй
10

Хууль нийцлийн үнэлгээ

Хууль, дүрэм, стандартын хэрэгжилтийг үнэлж, эрсдэлийг бууруулна.

Дэлгэрэнгүй
11

Процесс оновчлол

Процессын доголдол, давхардлыг бууруулж, тогтвортой, үр ашигтай үйл ажиллагааг бий болгоно.

Дэлгэрэнгүй

Салбар бүрт тохирсон чанарын шийдэл

Хүнс үйлдвэрлэл
Хоол үйлдвэрлэл
Ресторан
Кейтеринг
Кофе шоп
Бейкери
Лаборатори
Худалдаа
Логистик
Үйлчилгээний компани

Баримталдаг стандартууд

Бид олон улсын стандартуудыг хэрэгжилт, хяналт, сайжруулалтын түвшинд нь мэргэжлийн багцаар удирдана.

Стандартын тэмдэг
Удирдлагын стандартууд
7 стандартын хүрээ
Стандартын дүрс
ISO 9001

Чанарын удирдлагын тогтолцоог олон улсын стандартын дагуу хэрэгжүүлж, байгууллагын үр ашиг, хэрэглэгчийн сэтгэл ханамжийг тогтвортой сайжруулна.

Стандартын дүрс
ISO 22000

Хүнсний сүлжээний бүхий л үе шатанд аюулгүй байдлыг хангаж, эрсдэлийг үр дүнтэй удирдах тогтолцоог бүрдүүлнэ.

Стандартын дүрс
FSSC 22000

Хүнсний аюулгүй байдлын тогтолцооны олон улсын түвшний шаардлагыг холбож, хяналт ба эрсдэлийн удирдлагыг сайжруулна.

Стандартын дүрс
ISO 17025

Лабораторийн шинжилгээ, сорилтын үр дүнгийн үнэн зөв, найдвартай байдлыг олон улсын түвшинд хангана.

Стандартын дүрс
HACCP

Хүнсний үйлдвэрлэлийн эрсдэлийг урьдчилан тодорхойлж, эгзэгтэй хяналтын цэгүүдийг үр дүнтэй удирдана.

Стандартын дүрс
GMP

Үйлдвэрлэлийн үйл явцыг эрүүл ахуй, чанарын шаардлагад нийцүүлэн зохион байгуулж, бүтээгдэхүүний тогтвортой чанарыг хадгална.

Стандартын дүрс
GDP

Бүтээгдэхүүнийг хадгалах, тээвэрлэх, түгээх бүх шатанд чанар, аюулгүй байдлыг тогтвортой хамгаална.

Бид хэрхэн ажилладаг вэ?

01

Үнэлэх

Одоогийн нөхцөл байдлыг үнэлж, сайжруулах боломжийг тодорхойлно.

02

Төлөвлөх

Зорилго, үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулна.

03

Хэрэгжүүлэх

Төлөвлөсөн ажлуудыг үе шаттай хэрэгжүүлж, дэмжлэг үзүүлнэ.

04

Хянах

Дотоод хяналт, эрсдэлийн удирдлага, багийн уялдааг тогтмол хянана.

05

Сайжруулах

Аудитын үр дүн, санал хүсэлтэд тулгуурлан тогтмол сайжруулна.

Чанарын тогтолцоогоо дараагийн түвшинд гаргаарай

Туршлагатай гэрээт чанарын баг танай байгууллагын чанарын удирдлага, хүнсний аюулгүй байдал болон олон улсын стандартын хэрэгжилтийг хариуцан ажиллаж, тогтвортой өсөлтөд тань дэмжлэг үзүүлнэ.