Агуулгад үсрэх
QOP
Quality Outsourcing Partners
Гэрээт чанарын албаны үйлчилгээ
Бүх үйлчилгээнд буцах
Чанар, хүнсний аюулгүй байдлын алба

Чанар, хүнсний аюулгүй байдлыг хариуцдаг ажилтангүй, эсвэл ажилтантай боловч гүйцэтгэл нь хангалтгүй байна уу? Манай Чанар, хүнсний аюулгүй байдлын албаны үйлчилгээ нь танай байгууллагын дотоод чанарын алба шиг ажиллаж, өдөр тутмын хяналт, зохион байгуулалт, мэргэжлийн дэмжлэгийг үзүүлнэ.

Та шинэ ажилтан хайх, сургах, эсвэл бүтэн алба байгуулах шаардлагагүй. Бид шаардлагатай үед танай багийн нэг хэсэг болж ажиллана.

Өдөр тутмын хяналт
Байнгын
Мэргэжлийн дэмжлэг
Тогтмол
Асуудал илрүүлэлт
Эрт
Төвлөрөл
Үндсэн ажил

Бид юу хийдэг вэ?

Бид байгууллагын өдөр тутмын үйл ажиллагаанд оролцож дараах ажлуудыг хариуцна.

1
Үйл ажиллагаанд тогтмол хяналт хийх
2
Эрүүл ахуй, хүнсний аюулгүй байдлыг шалгах, хангуулах
3
Илэрсэн асуудлыг залруулах арга хэмжээг зохион байгуулах
4
Ажилтнуудад зөвлөгөө, заавар өгөх
5
Хяналтын бүртгэлүүдийг шалгаж баталгаажуулах
6
Удирдлагад нөхцөл байдлын тайлан хүргэх
7
Хяналт,Шалгалтын үед байгууллагыг төлөөлөн хамтран ажиллах
8
Өдөр тутмын үйл ажиллагааг сайжруулах санал гаргах

Энэ үйлчилгээний давуу тал

Туршлагатай мэргэжилтэнтэй болно

Байнгын ажилтан ажиллуулахгүйгээр мэргэжлийн багийн дэмжлэгийг тогтмол авна.

Цаг, зардлаа хэмнэнэ

Хүний нөөц бүрдүүлэх, сургах, солигдох эрсдэлгүйгээр хэрэгцээтэй үйлчилгээг авна.

Асуудлыг эрт илрүүлнэ

Өдөр тутмын хяналтын ачаар эрсдэлийг эрт илрүүлж, том асуудал болохоос нь өмнө шийдвэрлэх боломжтой.

Та үндсэн ажилдаа төвлөрнө

Чанар, хүнсний аюулгүй байдлын ажлыг бид хариуцаж, танай баг үндсэн бизнесээ хөгжүүлэхэд төвлөрөх боломжтой.

Хэнд тохиромжтой вэ?

Энэ үйлчилгээ нь:

Хүнсний үйлдвэрРесторан, кафе, Кейтеринг үйлчилгээЖижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчИмпорт, экспортын байгууллагаЧанарын ажилтангүй эсвэл хүний нөөц хүрэлцдэггүй байгууллагууд

Товчоор

Танай байгууллагын чанар, хүнсний аюулгүй байдлыг мэргэжлийн түвшинд хариуцна.